Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” ОРОН НУТГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

2021-10-14

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 209 дүгээр тогтоолоор баталсан “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”, Аймгийн ИТХ-ын Хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 21-ний 04 дүгээр тогтоолоор баталсан ”Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн 4 дүгээр зорилт, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах нь “Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулах нийтлэг үндэслэлээр Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжсэн олон нийтийн оролцоот сургууль, цэцэрлэгийг хөгжүүлж, сургууль бүхлээрээ ажиллах арга, хандлагыг үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” орон нутгийн дэд хөтөлбөрийг баталсан.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөрийг дараах 4 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

Зорилт 1. Сургалтыг дэмжсэн үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын оролцоонд тулгуурлаж, эцэг эх, иргэдэд тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах;

Зорилт 2. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх чиглэлээр бүх салбарын хамтын ажиллагааг уялдуулан сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг нэвтрүүлэх;

Зорилт 3. Тогтвортой хөгжлийн боловсролын мэдээллийг нэмэгдүүлэн, бүх нийтэд хүртээмжтэй, чанартай  үйлчилгээг хүргэх;

Зорилт 4. Тогтвортой хөгжлийн төлөөх сургуулиудын сүлжээг бий болгон сургууль цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлэх;

Энэхүү хөтөлбөрт хүүхэд багачууд, иргэд, олон нийт төрийн болон төрийн бус байгууллагууд, багш, мэргэжилтэн, албан хаагчид хамруулж, хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%