Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТУСЛАМЖ

2021-10-14

Өнгөрсөн 7,8 дугаар сард аймгийн зарим сумуудаар дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орсны улмаас аймгийн хэмжээнд үерийн гамшигт өртөж гэр нурж сүйдсэн Өлгий сумын 30 өрхөд Олон Улсын Улаан загалмай, Улаан Хавирган Холбоо болон Монголын Улаан загалмайн Нийгэмлэгээс 30 айл өрхөд 22 сая төгрөгийн тусламжийг үзүүллээ.

Нэг өрхөд 730 мянган төгрөгний бэлэн мөнгө бараа материалын тусламжыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга аймгийн Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн Н.Бейбитхан, аймгийн Улаан Загалмай нийгэмлэгийн дарга Х.Ертай нар гардуулж өгөв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%