Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭЭЛЭЭ

2021-10-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо.
 
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж оролцсон юм. Сэлэнгэ аймгийн хэмжээнд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд жилд 3 сая мод буюу 10 жилд 30 сая модыг тарьж ургуулахаар зорьж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Рэгзэдмаа нээлтийн үеэр онцлон дурьдлаа.
 
Нээлтийн арга хэмжээнд төр төсвийн болон орон нутгийн 40 гаруй байгууллагуудын 400 орчим ажилтан, албан хаагчид оролцож Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын 1 га талбайд 2200 ширхэг 2 наст нарсыг тарьж суулгалаа. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид өөрсдийн сонгогдсон тойргийн сумдадаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн оролцож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%