Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

2021-10-20

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 855 дугаар захирамжаар "Ковид-19" цар тахлын үеийн хариу арга хэмжээ, болзошгүй газар хөдлөлт болон гамшгийн хор уршгийг арилгах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталлаа.

Тус захирамжаар аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргаар Засаг даргын орлогч Х.Арман, салбар хоорондын уялдааг хангах орлогч даргаар Онцгой байдлын газрын дарга, хошууч З.Азат, сум, орон нутгийн асуудал хариуцсан орлогч даргаар ЗДТГ-ын дарга Т.Мухамед нарыг томилов.

Харин гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бегжан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Ө.Танат, Тагнуулын газрын дарга, дэд хурандаа А.Шинэбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржих, Боловсролын газрын дарга Г.Амантай, Авто тээврийн төвийн дарга Т.Сайдолда, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Орон нутгийн олон нийтийн радиогийн дарга Н.Оспан нарын хүмүүс ажиллахаар болсон байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%