Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2021-10-20

Монгол улсын Авлигатай тэмцэх газрын даргын орон нутагт ажиллах удирдамжийн дагуу Төв аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нар, төрийн албан хаагчидтай цахим уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар Авлтгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, тус хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдадорж нар Авлигын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын цахим хуудсанд хийсэн үнэлгээ, Шударга байдлын үнэлгээний дүн, соён гэгээрүүлэх аяны хүрээнд аймгийн оролцооны байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээлэл, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмж, мөрдөгчийн мэдэгдэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хүргүүлсэн албан бичгийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тойм танилцуулга хийсэн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%