Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ АЙМГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021-10-20

2-р хуралдаанаар аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэлийг сонсож, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг шалган туслах ажлыг дүгнэх үзүүлэлтийг баталлаа.
Мөн эрүүл хэв журмын нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, түр хамгаалах байрны орчин нөхцөл, анхаарах асуудлын талаарх мэдээллийг сонсож, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-ыг баталлаа. Дэд зөвлөлийн ажиллах журмаар “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%