Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Архангай түншлэл-2021" арга хэмжээ эхэллээ

2021-10-21

"Архангай түншлэл-2021" арга хэмжээнд Улаанбаатар, Дархан-Уул хот, Хөвсгөл аймаг болон манай аймгийн 17 сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж цагаан идээ, гар урлал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, модон эдлэл, оёдол зэрэг төрлөөр оролцож байна.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Батжаргал уг үзэсгэлэнг нээж, ИТХ-ын дарга Б.Батжаргал, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар мэндчилгээ дэвшлүүллээ.
*** Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал***
“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг манай аймаг 2006 оноос Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Аймгийн удирдлагуудын зүгээс түншлэлийн арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.Тус үзэсгэлэн худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эх орны үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрийн үнээр худалдан авах нөхцөл боломжийг бүрдүүлдгээс гадна манай баялаг бүтээгчдийн тухайн жилийн бүтээгдэхүүний дээж ард иргэдийн гар дээр шууд хүрэх боломжийг олгож байгаагаар онцлог бөгөөд, бизнес эрхлэгчид, иргэд, олон нийт хүсэн хүлээдэг өргөнөөр оролцдог арга хэмжээ болж чадсанд талархалтай байна.
Иймд “АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ” арга хэмжээнд оролцож байгаа нийт баялаг бүтээгч, үйлдвэрлэгчиддээ Монгол Улсад худалдааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Нийтийн ахуйн үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%