Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан болов.

2021-10-18

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан хуралдаж хуралдаанаар дараах асуудлуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц сонсох
2. Сумын онцгой комиссын мэдээлэл сонсох
3. Сумын насан туршийн боловсролын үйл ажиллагааны тайлан сонсох
4. Сумын орлого бүрдүүлэлтийн явцын мэдээ сонсох
5. Сумын цагдаагийн хэсгийн мэдээлэл сонсох
6. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
7. Удирдамж, зардал батлах тухай
8. НӨУБ-ийн 30 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулбал
  • Сумын онцгой комисст зөвхөн Ковид 19 цар тахал гэхгүй золбин нохой устгал, сумын төв орчмын үер усны байдалд үнэлгээ хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов.
  • Сумын насан туршийн боловсролын  багшийн үйл ажиллагааны тайланг сонсч цаашид төлөөллөгч нартай хамтран баг бүрт амьдрах ухааны сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллахаар болов.
  •  Сумын орлого бүрдүүлэх чиглэлээр Иргэдэд мэдээлэл өгч хүрч ажиллах, хог хаягдлын хураамжын хэмжээг дахин шинэчилж батлуулах, сумын орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, НӨАТ баримт өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж НӨАТ баримт өгч хэвшүүлэх  үүрэг чиглэлийг татварын байцаагч Б.Баярмаад өгөв.
  • Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг 2021 оны 10 сарын 25-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв.
  • Сумын ИТХ-ын төлөөлөгч нарын тойрогтоо ажиллах удирдамжийг баталж, шаардагдах шатхууны зардлыг шийдвэрлэв.
  • НӨУБ үүссэний 30 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг батлав.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%