Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ТЭР БУМ МОД ТАРИХ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД БӨХМӨРӨН СУМ НЭГДЛЭЭ.

2021-10-22

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 

Мөн Ерөнхийлөгчийн "ТЭР БУМ МОД ТАРИХ" үндэсний хөдөлгөөн, Бөхмөрөн сумын 100 жилийн ойг угтаж төрийн байгууллагууд 10-р сарын 13-ны өдрөөс 10-р сарын 15-ны өдрүүдэд 280 ширхэг улиас, хайлаас тарьлаа.

Тус өдрүүдэд Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1987 онд төгссөн 17 дахь төгсөлтийн хамт олон 50 ширхэг улиас хайлаас модыг тарьж, ихээхэн хувь нэмрээ орууллаа. 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%