Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БШУЯ

2021-10-24

Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөтгөсөн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Зөвлөн туслах багт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөлөл 30 орчим хүн багтаж байна. Баян-Өлгий аймгийн тухайд боловсролын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм. Ажлын хэсэг өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж цаашид боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх талаарх төлөвлөгөө гаргаж байна. Төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа нөхцөл байдлаа үнэлж, үр дүнгээ хэмжиж байхаар тогтлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%