Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо.

2021-10-25

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

  1. Сумаас залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилт
  2. Сумын төсөвт байгууллагуудын төсвийн зарлагын 2021 оны 3-р улирлын гүйцэтгэл, Орлогын төлөвлөгөөний 2021 оны 3-р улирлын биелэлт
  3. Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дахь шатны төлөвлөгөөний хэрэгжилт
  4. Мах сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
  5. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх хяналт тавих хөтөлбөрийг 2021-2022 оны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
  6. Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл
  7. Төрийн одон медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх тухай

Тус  хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг та бүхэн энд дарж орж үзээрэй.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%