Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО.

2021-10-22

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО.

Сумын ЭМТ-ийн өргөтгөлийн байрны ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Цар тахлын үед Эрүүл мэндийн байрны хүртээмж дутмаг байсан тул зориулалтын бус Соёлын төвийн зааланд иргэдээ байрлуулж эмчилгээ хийж байсан юм.  
Уг байр ашиглалтад орсноор хэвтэн эмчүүлж буй иргэдийг стандарт орчинд хүлээн авч эмчлэх бүрэн боломжтой болж, Соёлын төвд байрласан иргэдийг шилжүүлэн авах арга хэмжээг авлаа. 
 
Барилгын өргөтгөлийн ажлыг "MNR" ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%