Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ”

2021-10-26

🇪🇺🇲🇳 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2021.10.25/ Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Мөн орон нутгийн эдийн засгийн төслийн хамтрагч байгууллагууд болох МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул, төслийн менежер М.Бямбарагчаа нартай уулзаж, Баян-Өлгий аймагт хэрэгжих “ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ” төсөл төслийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцлоо.
🇪🇺🇲🇳 Тодруулбал, төслийн хүрээнд цар тахлын үед эмзэг бүлгийн эх хүүхдэд чиглэсэн хоол тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих замаар өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх бичил төслүүд хэрэгжинэ.
🇪🇺🇲🇳 Төсөлд хамрагдах иргэд ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүлэлтэй байх нь төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл болох юм. Иймд орон нутгийн зүгээс Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран төсөлд хамрагдах өрхийг оновчтой сонгох, цаашлаад төслийн аргачлалыг орон нутагтаа нутагшуулах, иргэний нийгмийн байгууллагын сайн дурын ажилтнуудыг чадавхижуулах, төслийг цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%