Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 93,6 ХУВЬТАЙ БАЙНА.

2021-10-27

     Өнөөдөр /2021.10.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 17-р хуралдаан боллоо.  Тус хуралдаанаар:

  • Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээний тухай
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид авах арга хэмжээний тухай
  • Дүүргийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар хэлэлцлээ.

     Дүүргийн хэмжээнд 2021-2022 оны “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил”-ыг хангах чиглэлээр 12 салбарын 115 төлөвлөгөө боловсруулсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93,6 хувьтай байна.

     Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон  “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-үүдийн хүрээнд:

  • Сайжруулсан шахмал түлшний “Сайн карт”-ыг хороодоор дамжуулан үнэгүй тараасан
  • Орон тооны бус гэрээт ажилтнуудыг сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавьж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллуулсан
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон нөөцийг нэмэгдүүлсэн, тээвэрлэлтийн сувгийн тоог нэмсэн үзүүлэлттэй байна.

     Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дүүргийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох үүрэг, чиглэл өгсний дагуу 2021 оны 10 дугаар сарын байдлаар “Хүн ам, орон сууцны ээлжит тооллого” болон “Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого” явуулж, түүврийн аргаар 12 төрлийн судалгааны ажил хийж гүйцэтгэжээ.

     Мөн энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн харьяат ард иргэдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжиллаа. 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 93,6 ХУВЬТАЙ БАЙНА.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 93,6 ХУВЬТАЙ БАЙНА.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 93,6 ХУВЬТАЙ БАЙНА.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 93,6 ХУВЬТАЙ БАЙНА.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 93,6 ХУВЬТАЙ БАЙНА.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 93,6 ХУВЬТАЙ БАЙНА.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%