Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан боллоо

2021-10-29

   Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар аймгийн Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж төлөөлөгч Ц.Батхуяг, Д.Өсөхбаяр, Д.Ганболд нар олонхийн саналаар сонгогдлоо.

     Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авах иргэдийн өргөдлийг хуучнаар тухайн жилд нь шийдвэрлэдэг байсан бол 2008 оноос хойш газрын нөөцгүйн улмаас иргэдийн өргөдөл хүлээгдэж эхэлсэн.

        Аймгийн хэмжээнд 2022 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоож ИТХ-аар батлав. 2022 онд Орхон аймгийн хоёр сумын 16 багийн 583 иргэнд нийт 45,2 га талбайг өмчлүүлнэ. Үүнд 12,9 га талбай нь одоо эзэмшиж байгаа газрыг нь  өмчлүүлэх, харин 32,3 га газрыг нь шинээр өмчлүүлэх юмаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%