Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГИПОХЛОРТ ХҮЧЛИЙН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ VIRUS WASHER АППАРАТЫГ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2021-11-02

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас ковид-19 цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хариуцлагатай байя, хамтдаа сэргийлье”, “Хамтдаа хөгжье, Хандлагаа өөрчилье” зэрэг 3 удаагийн аянг амжилттай зохион байгуулсан.

Мөн “New deal people group", Тиффани мед эмнэлэгийн тусламжтайгаар “Хайр ба амны хаалтаа хуваалцая” аяны хүрээнд 100.000 ширхэг амны хаалтыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөр дамжуулан иргэдэд хүргэн ажилласан билээ.   

Энэхүү ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн “Газком ХХК”, “S&Royal group Mongolia”-т хандан ковид-19 цар тахлын үед Гипохлорт хүчлийн агаар цэвэршүүлэгч VIRUS WASHER SVW – AQUA2000 агаарын вакциныг нийлүүлэх санал тавьсны үндсэн дээр өнөөдөр /2021.11.02/ аймгийн ИТХ-ын Ажлын албанаас гипохлорт хүчлийн агаар цэвэршүүлэгч Virus Washer аппаратыг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Дэмжих төвд 2 ширхэг, Хүүхдийн тасагт-2 ширхэг, Төрөх тасагт-1 ширхэг, Эрчимт эмчилгээний тасагт-1 ширхэг, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд-1 ширхэг, Цаст-Алтай цогцолбор сургуульд-1 ширхэг, 14-р цэцэрлэгт-1 ширхэг зэрэг нийт 9 агаар цэвэршүүлэгчийг гардуулан өглөө.

Тус гипохлорт хүчлийн агаар цэвэршүүлэгч Virus Washer аппарат нь Япон улсад үйлдвэрлэгдсэн “Гипохлорт хүчлээр орон зайг ариутган үнэргүйжүүлэх”, агаар дахь вирусыг устгах, идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүр болон цэцгийн тоос, тоосны хачиг, мөөгөнцөр зэрэг харшил үүсгэгчийг сорон устгах, өндөр үзүүлэлтээр агаар цэвэршүүлэх болон тоос, тоосонцорыг 99.97% шингээх чадвар бүхий өндөр нягтаршилтай ХЕПА шүүлтүүртэй аппарат юм.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хэлэхдээ: “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, даван туулах асуудал нь зөвхөн галын шугаманд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага албан хаагчдын хариуцах ажил биш хүн бүр, иргэн бүрийн хариуцлага ухамсар, үүрэг оролцооноос ихээхэн шалтгаална!

Иймд иргэнийхээ нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийнхаа иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа албан байгууллагуудад энэхүү аппаратыг хүлээлгэн өгч байна.

Энэ аппарат нь зөвхөн ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхээс гадна ханиад томууны улирал эхэлж байгаа тул агаарын төрөл бүрийн нянг устгахад чухал үүрэгтэй аппарат юм.

Аппаратын ашиглалт хамгаалалтанд онцгой анхаарч зааврын дагуу зөв ажиллуулан үр дүнг нь үзэхийг хүсье. “Хариуцлагатай байж хамтдаа сэргийлж цар тахлыг даван туулъя” гэв.  

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%