Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШУДАРГА ЁС СЭДВЭЭР ХҮҮХДҮҮД ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

2021-11-04

Дархан-Уул аймгийн Засаг даргаас санаачлан, Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Ёс зүйтэй, хүнд сурталгүй төрийн алба” аян, Авлигатай тэмцэх газраас зарласан “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд аймгийн Мэдээлэл технологийн алба, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран хүүхэд, залуучуудруу чиглэсэн нөлөөллийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Шударга ёс” сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зарласан юм.
Уралдаанд төрийн өмчийн нийт 12 сургуулийн сурагчид оролцсоноос Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-2 ангийн сурагч М.Нандингоо, 16 дугаар сургуулийн 10а ангийн сурагч М.Аманбек, “Од” цогцолбор сургуулийн 11-3 ангийн сурагч Э.Энхмаа нар эхний 3 байрт шалгарлаа.
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%