Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 359 жилийн ой буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” гардууллаа.
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг Сангийн яамны “Санхүү-Банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Хүндэт жуух бичиг”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.
“Хүний нөөц, нийгмийн баталгаа-2024” арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад орон сууцны урьдчилгаанд дэмжлэг үзүүлж батламж гардууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өгч, амжилт хүслээ.
Нийт шагнагдсан ажилтан, албан хаагч та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье.