Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Татварын хэлтсээс Үл хөдлөх, эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021-11-04

       Монгол улсын их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “0.6-1.0” гэснийг “0.6-2.0” гэж өөрчлөх нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Аймаг нийслэлийн иргэдийн хурал ҮХЭХ-ийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг хуульчилан өгсөн байдаг.

     Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Татварын хэлтсээс хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Ачих ХХК, ЦДҮС ТӨХК, ДЦСтанц, ЭБЦТС ТӨХК, ШТС-ууд оролцож саналаа өглөө ирсэн саналыг нэгтгэн Аймгийн ИТХ-ын Ээлжит хурлын хуралдаанаар хэлэлцэх  юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%