Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААГ САЙЖРУУЛАХ, ЗОХИСТОЙ АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2021-11-10

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэх замаар зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 70 дугаар тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх” аймгийн дэд хөтөлбөр батлагдлаа.

Энэхүү дэд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлж, хөтөлбөрт нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүд, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд, ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөгчид, хорих ангиас суллагдсан, асрамжийн газраас гарсан, ажил олоход хүндрэлтэй иргэд, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчид болон ажилгүй иргэд хамрагдах юм.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх” аймгийн дэд хөтөлбөрийг 4 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:  

  1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болох нөхцөлийг бүрдүүлэх.
  2. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлж, хэрэгцээтэй мэргэжилтэй ажилтанг бэлтгэн, хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангах
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааны соёлыг төлөвшүүлэн зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх.
  4. Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, хамгаалахад чиглэсэн аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн байна.

  1. Судалгаанд хамрагдсан өрхийн иргэд ажлын байртай болсон байна.
  2. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж, ур чадвартай мэргэжилтэй ажилтны тоо нэмэгдэн ажил олгогчийн захиалгын дагуу бүрэн зуучлагдана.
  3. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо боловсронгуй болж, цахим үйлчилгээнд шилжиж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрч хамрах хүрээ нэмэгдэнэ.
  4. Хөдөлмөрийн харилцааг сайжруулж, эрүүл аюулгүй зохистой ажлын байрыг бий болгон ажилгүйдлийн түвшинг бууруулсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%