Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн хурлаар бодлогын хороодын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг төрийн байгууллагуудаар 2 хоногийн хугацаатай ажиллуулах тогтоол гарч, ажиллаа.
Уг ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны явц, орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалттай танилцах, байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлыг судлах, мөн холбогдох ажлаар үүрэг даалгавар өгөх зорилготой юм.
Одоогийн байдлаар Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв гэсэн 4 байгууллагуудаар ажилласан байна.