Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аж ахуйн нэгжийн тооллого явагдаж байна.

2021-11-12

Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого улс орон даяар эхэллээ.

Статистикийн тухай хуульд заасны дагуу энэхүү тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг.

Энэ удаагийн тооллогыг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр toollogo.1212.mn цахим хуудсаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.  Тооллогод 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага мөн хувиараа хөдөлмөр  эрхлэгчид хамрагдана.

 Сумын хэмжээнд 191 аж ахуйн нэгж тооллогод хамрагдахаас өнөөдрийн байдлаар 16 хувьтай байна. Тиймээс аж ахуйн нэгжийн тооллогодоо идэвхитэй хамрагдана уу. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%