Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

2021-11-12

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:
 
1.Хуралдаан зарлах тухай
 
2.Хүндэтгэлийн хуралдаан зарлах тухай
 
3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдааны хэлэлцэх асуудлууд:
 
-Комисс байгуулах тухай
 
-2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт,байршил, хэмжээг батлах тухай
 
-Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
 
4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх мэдээлэл
 
5.”Сэлэнгэ орон сууц” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай
 
6.”Цэнгэг ус” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай
 
7.”Гавшгай ус” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай
 
8.“Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай
 
9. Зарим хүмүүсийг шагналд уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%