Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ээлжит VI хуралдаан ирэх сарын 2-нд хуралдана

2021-11-12

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар товыг баталлаа. Тус хурлаар Орхон аймгийн 2022 оны төсвийг хэлэлцэн батлах юм.

      Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2018-2022 онд баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны биелэлтийг танилцууллаа. Тус бодлогын баримт бичигт гурван зорилтын хүрээнд 42 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд биелэлт 86 хувьтай байгаа ажээ.

      Түүнчлэн тус хуралдаанаар энэ сарын 18-19-ны өдрүүдэд ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Хороод, Төлөөлөгч, ажлын алба болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд төрийн 24 байгууллагад аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийхээр удирдамжийг баталлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%