Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ДЭВЖИХ АМЬДРАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА     

2021-11-16

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран архи согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад хяналт тавих зорилгоор “ДЭВЖИХ АМЬДРАЛ” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү нөлөөллийг арга хэмжээг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нээж үг хэллээ.

“Дэвжих амьдрал” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.16/ Ховд аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад лектор Г.Бандицэрэн /Чила/ "Амьдралын үнэ цэнэ" сэдвээр лекц уншлаа.  

Тус нөлөөллийн арга хэмжээнд Ховд аймгийн 43 албан байгууллагын нийт 720 албан хаагчийг хамруулан лектор Г.Бандицэрэн /Чила/ "Амьдралын үнэ цэнэ" сэдвээр лекц уншиж, уулзалт хийнэ.   

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%