Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГУЛЗАТЫН САЙНААЧЛАГА ТББ-ЫН БӨХМӨРӨН, САГИЛ СУМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СУМЫН УДИРДЛАГУУД БОЛОН АЙМГИЙН БОАЖГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН НАР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-11-16

ГУЛЗАТЫН САЙНААЧЛАГА ТББ-ЫН БӨХМӨРӨН, САГИЛ СУМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СУМЫН УДИРДЛАГУУД БОЛОН АЙМГИЙН БОАЖГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН НАР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

Уулзалтад сумын ИТХ-ын дарга Л.Гантөмөр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Лхамхүү, ЗДТГ-ын дарга Н.Баттулга, мэргэжилтэн С.Болор, Байгалт орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Төгөлдөр, байгаль хамгаалагч Р.Мандах, Э.Болдбаатар, Бөхмөрөн, Сагил сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. 

Уулзалтын үеэр БОАЖГ-ын мэргэжилтэн М.Төгөлдөр Увс аймгийн Орон нутгийн хамгаалалттай газар тухай товч мэдээлэл, Сагил, Бөхмөрөн сумын аргаль хонь бүхий газрыг орон нутгийн хамгаалалтанд оруулсан тухай, “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газар нутгийн тусгай зөвшөөрлийн ан агнуулж байгаа өнөөгийн байдал, “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газар нутаг дахь нөхөрлөлүүд,нөхөрлөлийн хууль эрх зүй, баримталж буй төрийн бодлого, Хяналт, үнэлгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Мөн цаашдаа сумынхаа ЗДТГ-тай хамтран ажиллаж хамтын ажиллагаагаа сайжруулах, гулзат орон нутгийн хамгаалалттай газар нутаг дахь малын тоо, төрөлд жил мониторнг хийх, Аргаль хонины эзэмшил нутагтаа малын бэлчээрийн давхцлын талбайн хэмжээг тодорхойлох, аргаль хонины өвчлөлийг бууруулах, хорогдож байгаа бусад шалтгаан талаар нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нар судалгаатай байх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. 

Агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогыг ан агнуурын менежментийг хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах хуулийг баримтлан ажиллах, агнуурын нөөц ашигласны төлбөрийн давсан орлогыг зарцуулах шийдвэрийг гаргуулахад менежментийг хариуцагчдын оролцоог бий болгон хэрэгжихүйц ажлын төлөвлөлтөө хийж танилцуулах, холбогдох зардлыг шийдвэрлүүлэх ажил тулгамдаж байгаа гэдгийг дурдлаа. 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%