Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийн IX хуралдаанаар 2 асуудал хэлэлцлээ

2021-11-19

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдааныг 2021.11.24 өдөр хуралдуулахаар боллоо.
 
Ээлжит бус IV хуралдаанаар
1. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай
2. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай
3. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, 2022-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%