Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“#ЭРСДЭЛГҮЙ_ДАРХАН” АЯНЫ ХҮРЭЭНД МАГНАЙ ТРЕЙД ХХК ХӨРГӨЛТИЙН СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ГОРИМД ОРУУЛЖЭЭ

2021-11-22

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран явуулж буй “Эрсдэлгүй Дархан” аян нь ковид-19 цар тахлын хүндрэлтэй цаг үед аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд уриалах гол зорилгын хүрээнд явагдсан.

Аяны хүрээнд 687 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдон мэдээлэл хүргэсэн бөгөөд 162 байгууллага тайлангаа ирүүлснээс аяны хүрээнд хийсэн ажилтай зохион байгуулагчид танилцаж шилдэг 12 байгууллагыг шалгаруулжээ.

Үүний нэг болох нефт ханган нийлүүлэгч “МТЧингэлтэй”ХХК-ний Дархан салбар нь нефтийн байгууллагын босоо 2000-ийн  хадгалах савны усан хөшгийг хэвийн горимд оруулсан нь аяны хүрээнд хийгдсэн томоохн ажлуудын нэг юм.

Мөн Дархан сумын 8-р багт байрлах Шатахуун түгээх станцын ойролцоо ТОСК-ын барилга ойрхон баригдаж байгаа учир  тусгаарлах зурвас буюу угсарсан төмөр хашааг суурилуулж гагнах ажлыг гүйцэтгэснээрээ орчны болон иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангажээ.  

ШТС-уудын ойр хавьд ихээр орон сууц баригдаж байгаатай холбогдуулан орчны цахилгааны утаснуудыг газар доогуур стандартын дагуу хийж, тусгаарлах зурвас хийж нийгмийн хариуцлагын хүрээнд ойролцоо 50 м газрыг аюулгүй бүс болгосон.

Дархан-Уул аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран 30-45 насны ажилчдын В,С вирус болон чихрийн шинжилгээ, зүрх судасны даралт, биеийн жин, өндрийг мөн тамхины хор уршиг, эмийг зөв зохиостой сэдвийн талаар нийт ажилтан нарт сургалт өгч, Буянтай эмнэлэгтэй хамтран ажилчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ сувилгааг явуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн халдварт бус өвчний багтай “БИД НЭГ ЗҮРХ,НЭГДМЭЛ ХАМТ ОЛОН” хүрээнд сургалт, витаминжуулалтын аяныг зохион байгуулсан байна.

Covid19 цар тахлын үед Дарханаас сэлэнгэ аймгийн Зүүнхараад байрлах бүх ШТС-уудад  маска, гар ариутгагч,  халуун хэмжих багаж, цэвэрлэгээний бодисоор бүрэн хангаж, ариутгал халдваргүйжүүлэлт, хөдөлмөр хамгаалалтын хэрэгслийн  үзлэг шалгалтыг тогтмол явуулсан хэмээн тайлагнажээ

Энэхүү аяныг зохион явуулснаар хөдөлмөр эрхлэлт, байгууллага ажиллагсдын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, ажлын байран дахь ХАБЭА-н нөхцөл сайжирч, хоёр ба гурван талт нийгмийн түншлэлийн харилцаа шинэ түвшинд гарч, бүх хүрээнд тодорхойгүй байдлыг бууруулснаар ковидын үеийн болон дараах хугацаанд дасан зохицох чадвар нэмэгдсэн зэрэг олон талын ач холбогдолтой юм.

           

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%