Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААН ЗАВСАРЛАЛАА

2021-11-19

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хэлэлцэх асуудлын 3 дугаар буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
 
Уг асуудалд хуралдааны дэгийн дагуу олонхи болсон намын бүлгээс нэр дэвшигчээ танилцууллаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 23 суудалтай Монгол ардын намын бүлгээс аймгийн Засаг даргад төлөөлөгч, тэргүүлэгч Нацагдоржийн Лхагвадоржийг нэр дэвшүүлэв.
 
Танхимаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Жамсрангийн Отгонхүү өөрийн нэрийг дэвшүүллээ.
 
Харин аймгийн Ардчилсан намын бүлгээс хэлэлцэж буй асуудалтай холбоотой 30 минутын завсарлага хүссэнээр хуралдаан түр завсарлаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%