Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

2021-11-22

Тус аймгийн Орхонтуул, Орхон, Сайхан, Жавхлант, Сант, Хушаат, Баруунбүрэн, Зүүнбүрэн зэрэг 8 суманд олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт А01 буюу шүлхий өвчний дэгдэлт илэрч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид сорьц дээж илгээн баталгаажуулж, сумдын Засаг дарга нарын захирамжаар Хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
 
Сүүлийн 24 цагийн байдлаар 5 сумад 15 өрхийн 166 толгой үхэр, 2 толгой хонь, 2 толгой ямаа өвчилж, нийт 8 сумын 133 өрхийн 1216 толгой үхэр, 140 толгой хонь, 5 ямаа буюу нийт 1365 толгой мал өвчилж, үүнээс 42 өрхийн 569 толгой малын шинж тэмдэг арилсан байна.
 
-Аймгийн Онцгой комиссын 76, 77 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан “Шуурхай мэргэжлийн баг”, “Шуурхай ажлын хэсгүүд” мөн аймгийн Засаг даргын “Гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах тухай” 2021 оны А/329 тоот захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг томилогдож голомт бүхий сумдад ажиллаж байна.
 
-Улсын нөөцөөс 4 удаагийн татан авалтаар 330400 тун вакцин татан авч, яаралтай дархлаажуулалт хийгдэж, уг ажилд сумын болон аймгийн Мал эмнэлгийн газраас 32 эмч, мэргэжилтэн дайчлагдаж, 12 суманд нийт 220270 толгой мал хамруулж, 42 хувьтай байна.
 
-Голомттой сумдад голомтын болон сэжигтэй бүсэд явцын халдваргүйтгэлийг зохих зааврын дагуу зориулалтын тээврийн хэрэгслээр хийж байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 717019 м2 талбайд халдваргүйтгэл хийгдсэн.
 
-Аймгийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 15710 гэрчилгээгээр адуу 8838, үхэр 13988, хонь 54251, ямаа 28135, тэмээ 21, гахай 530, тахиа 1196 толгой буюу нийт 105963 толгой мал, амьтан, 1009199 кг мах, махан бүтээгдэхүүн, 1399177 кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 162961 ш арьс шир, түүхий эд буюу нийт 2591219 кг ширхэг бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгож, мал мах нийлүүлэлт хэвийн явагдаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%