Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-11-22

Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран өнөөдөр /2021.11.22/ тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэд дарга Б.Сандагсүрэн үг хэлж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.

Тус хэлэлцүүлэгт Байгаль орчны салбар байгууллагууд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд МУНБЦГ-ын хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Зүүн гарын говийн хамгаалалтын захиргаа, Үенч-Бодонч, Булган голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд танхим болон цахимаар хамрагдаж байна.

Хэлэлцүүлгээс дараах үр дүн гарах юм. Үүнд:

- Байгаль орчны чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна.

- Сургалт сурталчилгаа, хяналт шалтгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанар хүртээмж сайжирна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%