Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ИВЭЭЛ ДОР ЯВАГДДАГ ШАТАР СОНИРХОГЧДЫН 2021 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2021-11-23

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг гурван үе шаттайгаар сум дүүрэг (анхан шат), аймаг нийслэл (хагас шигшээ), улсын (шигшээ) хэмжээнд зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.
Тэмцээнийг 2021.11.20-21ний өдрүүдэд бүх сумын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж дүнгээ гаргаж эрэгтэй, эмэгтэй тус бүр тэргүүн байр хүртсэн шатарчдыг УИХ-ын дарга Г.Занданшатарын Талархлын бичиг аймгийн аварга хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%