Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож цаашид харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтаас гарсан санал санаачлагыг ирэх оны ажлын төлөвлөгөөнд тусгах, чиглэл тус бүрээр уулзалт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулах, эргэх холбоотой ажиллахаар зорьж буй юм.
Өнөөдрийн хуралдаанаас аймгийн ИТХ-ын дэргэд Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангах, зөвлөлийн дүрэм, журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.