Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ДОРНОГОВЬ БАГА ОЛИМП -2021” СПОРТЫН НААДАМД СУМЫН БАГ, ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2021-11-22

      🏀Иргэдийн эрүүл чийрэг бие бялдар, идэвхтэй амьдралын хэв маяг, биеийн тамир спортоор хичээллэх сэдэл, санаачилгыг дэмжих урам зоригийг нь нэмэгдүүлэх, авьяас, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, Олимпод оролцох Монгол Улсын  баг тамирчдаа сэтгэл санаа, дуу хоолойгоо нэгтгэн дэмжих, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бага олимпийг Дорноговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, спортын холбоодтой хамтран мэргэжлийн өндөр түвшинд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдаж байна. 
      🏆Тус спортын наадам нь 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 5 өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд спортын 6 төрөлд хурд, хүч, авхаалж, самбаагаа сорихоор манай сумаас 28 тамирчин оролцож байна.
     ⛹🏻‍♀️“Бага олимп – 2021” наадам нь сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам, дартс гэсэн 6 төрлөөр 5 зааланд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулагдаж байна. 
Даамны эмэгтэй төрөлд Б.Нямцэцэг, эрэгтэй төрөлд М.Чимэдбалжир, Шатрын эмэгтэй төрөлд Л.Алтансувд, эрэгтэй төрөлд М.Сонинбаяр, Ширээний теннис эмэгтэй төрөлд Г.Азжаргал, эрэгтэй төрөлд Н.Отгонбат нар оролцож байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%