Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Малчны бүлэг байгууллаа

2021-11-15

Хужирт сумын ИТХ, Цагдаагийн тасаг, Соёлын төв, Өв хамгаалагчид, 6-р багийн малчидын "Дулаан хайрхан" бүлэг хамтран Хуурай Сэрвэнд орших "Жамбалдорж" хүн чулуун увшхайн орчныг цэвэрлэн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ. Энэ ажлын хүрээнд дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжируулах насжилтыг уртасгах зорилгоор сүсэгтэн олонд анхааруулах 2 самбарыг байршууллаа.  Малчдын шинээр байгуулагдаж байгаа  бүлгэм бүр соёлын өвийг хамгаалах үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%