Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Бүрэгхангай сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

2021-11-25

Бүрэгхангай сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс хамтын ажиллагааг сайжруулж, гадаад харилцаан дээр анхаарч сумын ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллийг гадаад туршлага солилцуулж хамтран ажиллан гэдгээ хэлсэн юм. Сүхбаатар дүүргийн Хороодын мах борлуулах цэгүүдээр Бүрэгхангай сумын малчдын махыг борлуулж өгөх тал дээр хамтран ажиллан талаар ярилцлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%