Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬЛАА.

2021-11-25

Төсвийн тухай хуулийн 8.5.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас ирэх оны төсвийн төслийг өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.
2022 онд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг 44,6 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 1, 2-ны өдөр хуралдах бөгөөд тус төсвийн төслийг энэ хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%