Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

2021-11-26

          Өнөөдөр Монголын ард түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Монгол Улс Тусгаар тогтнолоо тунхагласны 97 жилийн баярт ой тохиож байна. Чингэлтэй дүүргийн нийт ард иргэд ТА бүхэндээ энэхүү түүхэн баярт өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

          Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Анхдугаар Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталсан.

          Өвөг дээдсийн минь халуун амиар олдсон тусгаар тогтнолоо, Монгол хүний эрх, эрх чөлөөг тунхагласан Анхдугаар Үндсэн хуулийн үнэ цэнээ бид үргэлж санаж, түүхэн энэ өдрийн ач холбогдлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх учиртай.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА

БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ

МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%