Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчидтэй санал солилцлоо

2021-12-01

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Батцогт тэргүүтэй төлөөлөгчидтэй 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар санал бодлоо солилцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%