Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

27 СУМДЫН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА

2021-12-02

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академи Бүгд Найрамдах Солонгос Улсын Нутгийн удирдлагын хөгжлийн институт (LOGODI) – тэй хамтран аймгуудийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт цахим сургалтыг зохион байгуулж байна. 
      Сургалт 11 сарын 30-аас 12 сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, Захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, бүртгүүлэх эрх зүйн үндэс, ИТХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт, иргэдийн оролцоог хангах асуудал, архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулалтын эрх зүйн үндэс, Бүгд найрамдах Солонгос улсын нутгийн удирдлагын тогтолцоо зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийгдэх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%