Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2021-12-02

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос Төв аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого бүлгийн хүрээнд 3 зорилт 9 арга хэмжээ, 11 шалгуур үзүүлэлт, Хүний хөгжлийн бодлого бүлгийн хүрээнд Эрүүл мэнд, Биеийн тамир спорт, Боловсрол, Шинжлэх ухаан, технологи, инноваци, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Үндэсний бахархал өвс соёлын нийт 17 зорилт, 67 арга хэмжээ, 96 шалгуур үзүүлэлтийн хүрээнд дүгнэлт гаргаж, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өгч ажиллалаа.
Хуралд Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Алтанцэцэг, гишүүн Ц.Алимаа, М.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Уранжаргал нар оролцож нийгмийн салбарын агентлаг байгууллагын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг авч ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%