Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨВ САНХҮҮ ӨМЧИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2021-12-02

Эдийн засаг төсөв санхүү өмчийн бодлогын хороо нь аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн Төв аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тусгагдсан 2 зорилт 10 хэрэгжүүлэх арга хэмжээ, 11 шалгуур үзүүлэлтийг аймаг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон бусад урт хугацааны бодлоготой уялдсан эсэх, мөн аймгийн 2022 оны төсвийн төсөл, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлуудыг Хорооны хурлаар хэлэлцүүлэн Монгол улсын нэгдсэн төсвийн тухай улс, аймгийн эдийн засгийн статистикийн үзүүлэлтийг судлан үзэж дүгнэлт гарган ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%