Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН V ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-12-02

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан 2021 оны 12 сарын 1,2 ны өдрүүдэд хуралдлаа.

Хуралдааны ирц 93,7 хувьтай байлаа.

Энэ удаагийн хуралдаанаар:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим Төлөөлөгчөөс тавьсан асуулгын хариу

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ажлын тайлангийн тухай

3.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Шинэ хөгжлийн зам" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

4.Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөөний тухай

5.Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2022 төсвийн төслийн тухай

6.2022 онд ойгоос бэлтгэх модны хуваарь батлах тухай

7.2022 онд тусгай болон ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хуваарь батлах тухай

8.Сумдын багийн нэршил дугаарыг тогтоох тухай

9.Орон нутгийн өмч, хөрөнгийн тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%