“ЦЭЦЭРЛЭГ ХОТЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН
НЭЭЛТИЙН ХУРАЛ БОЛОВ
Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байгаа бөгөөд “Цэцэрлэг хотын шинэчлэл” төслийн нээлт, ажлын хэсгийн анхны хурлаа /2021.11.28/ хийж, хуралд Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал болон холбогдох албан хүмүүс оролцлоо.
Цэцэрлэг хотын цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэр усны эх үүсвэр нэмэх, гэр хорооллын айл өрхүүд рүү цэвэр усны болон бохирын шугам сүлжээ оруулах, аймгийн төвийн хуучин орон сууцнуудын гадна фасад, засвар шинэчлэл хийх, гэр хорооллын гудамжны тохижилт, гэрэлтүүлгийн ажлуудыг иж бүрнээр бий болгох, дахин төлөвлөлт хийх зэрэг ажлууд хийгдэх юм байна. Ажлын хэсэг өнөөдөр /2021.11.29/ газар дээр нь очиж танилцлаа.