Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан боллоо

2021-11-29

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаанаар 2021.12.02-ны өдөр хуралдах ээлжит VI хуралдаанд дараах асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан дүнгийн тухай хэлэлцлээ. Тодруулбал аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар

1. Орхон аймгийг хөгжүүлэх 2021 оны жилийн төлөвлөгөөний биелэлт
2. Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны биелэлт
3. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах
4. Аймгийн 2022 оны төсөв батлах
5. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2021 онд хийсэн ажлын тайлан батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.
Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд сарын хөдөлмөрийн хөлс нь 503.000 төгрөгөөр 40 олон нийтийн цагдааг ажиллуулахаар боллоо. Өмнө нь олон нийтийн цагдаагийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж гарт олгох сарын цалин 275.000 төгрөг байснаас шалтгаалан ажлаас гарах тохиолдол цөөнгүй байсан тул ийнхүү сарын цалин 503.000 төгрөг, шимтгэл, татвараа төлөөд гарт олгох цалин 420.000 байхаар нэмэгдүүлэн баталж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%