Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ажлын Албаны ажилтнууд, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар 4 өдөр цахимаар сургалтанд хамрагдаж байна

2021-11-30

        Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академиас орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын ажилтнуудыг чадваржуулах сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

          Сургалтанд Монгол улсын Удирдлагын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, Архивын ерөнхий газар болон Бүгд найрамдах Солонгос улсын Нутгийн удирдлагын хөгжлийн институтийн багш нар Солонгос, Монголын нутгийн өөрийн удирдлагын туршлага судлах тухай, олон нийтийн зөрчлийн менежмент ба иргэдийн оролцоо, Захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, бүртгүүлэх эрх зүйн үндэс, Авлигатай тэмцэх бодлого ба ил тод байдал, Архив албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулалтын эрх зүйн үндэс зэрэг олон сэдвээр лекц хичээл заах юм. Тус сургалтанд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд болон 21 аймгийн 330 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нар оролцож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%