Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “МИНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-12-06

       Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд иргэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, соён гэгээрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтэстэй хамтран “Миний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

        Тус уралдааны зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын авлигын тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, шинэлэг санаа, бүтээлч шийдлийг дэмжихэд оршино.

       Илтгэлийн уралдаанд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдсан бөгөөд дараах 3 сэдвийн хүрээнд оролцлоо. Үүнд:

  1. Ил тод, нээлттэй сургууль -“МИНИЙ ОРОЛЦОО”
  2. Шударга нийгэм - “МИНИЙ ОРОЛЦОО”
  3. Авлигагүй ирээдүй - “МИНИЙ ОРОЛЦОО

         Шалгаруулалтын тухайд:

I-р шат: Нийт 30 оролцогчид илтгэлээ бичмэл болон танилцуулга хэлбэрээр ирүүлснээс,

II-р шат:  2021 оны 11 сарын 29-ний өдөр шалгарсан 10 оролцогчид илтгэлээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд танилцуулж эцсийн дүнгээр:

Тэргүүн байр - Э.Хулан /39 дүгээр сургууль, 12Б анги/

Дэд байр - Ц.Янжмаа /39 дүгээр сургууль, 12Б анги/

Гутгаар байр - Б.Нарантуяа /39 дүгээр сургууль, 12А анги/

Тусгай байр  - Н.Аззаяа /39 дүгээр сургууль, 11Б анги/

                           Ч.Анар /50 дугаар сургууль, 11А анги/

                           Д.Мөнгөнсар /39 дүгээр сургууль, 10Б анги/ нар тус тус шалгарлаа.

 “Миний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцож авьяас чадвараа сорьсон нийт сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “МИНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “МИНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “МИНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “МИНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%