Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгчдөд гарын авлага бэлтгэн хүргүүллээ

2021-12-07

Сумын ИТХ-ын ажлын албанаас хуралдаан бүрээр төлөөлөгчдөд зориулан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн гарын авлагыг тогтмол өгч хэвшсэн байгаа. 

Ээлжит 4 дүгээр хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ном болгон хэьлэж өгсөн бол энэ удаагийн хуралдаанаар Тунгаамал төвийн багш О.Тунгалаг багшийн ИТХ-ын хяналтын чиг үүрэг сэдэвт хичээлийг гарын авлага болгон бэлтгэж хүргүүлж байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%