Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-УУДЫН ЦОЛ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2021-11-25

Байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын ажилтан Пүрэвийн Баярмагнай, Сампилын Алтанхуяг, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Жаргалын Нямцэцэг, Өлзийн Отгон-Эрдэнэ нарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа гардуулан өглөө.
 
Пүрэвийн Баярмагнай нь улсад 38 жил ажилласнаас Сүхбаатар сумын ТҮК-д 16 жил, Сампилын Алтанхуяг нь улсад 30 жил ажилласнаас Сүхбаатар ТҮК-д 15 жил ажиллаж байгаа юм.
Жаргалын Нямцэцэг нь аймгийн БОАЖГ-т 13 жил, Өлзийн Отгон-Эрдэнэ нь тус салбарт 12 жил амжилт бүтээлтэй ажиллаж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%