Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2021-12-03

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 37 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч танхимаар, 3 төлөөлөгч цахимаар оролцож хуралдааны ирц 89.1 хувьтай байна.
Хуралдаанаар:
 
1.Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай
 
2.Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
 
3.“Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай
 
4.Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын
Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэлэлцүүлэх тухай
 
5.Сэлэнгэ аймгийн 2022 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%